Бидний тухай
Говь Делюкс амралтын газар - Байгалийн дунд, гайхамшигт орчинд таны амралт, зугаалгыг хангах бүхий л нөхцөлийг бүрдүүлсэн.
Жилийн дөрвөн улирал үйл ажиллагаа явуулдаг
Бид 3 одны зэрэглэлээр баталгаажсан, тав тухтай орчин, чанартай үйлчилгээтэй ходоодын рашаан, уулын гол, ойн цэнгэг агаартай амралтын газар юм.
37 жилийнтүүхтэй амралтын газар
Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, Гачуурт, Шар хоолой, Даваатын ам, хотын төвөөс 40км, Гачууртаас 20км зайд байрлах манай амралт 2012 онд шинэ менежментийн багийг бүрдүүлж хөрөнгө оруулалт хийснээр шинэ өнгө төрхтэйгөөр үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Брэндийн лого загварууд



Цогц үйлчилгээ
Бидний санал болгохүйлчилгээнүүд
Та бүхэнд олон төрлийн үйлчилгээ, таатай орчныг санал болгож байна
Ресторан
Тав тухтай орчинд хооллох, 60 хүртэлх хүний багтаамж бүхий ресторан Монгол үндэсний хоол, Европ хоолноос та сонголт хийж үйлчлүүлэх боломжтой.
Караоке
Сүүлийн үеийн дэвшилтэт технологийг суурилуулж, өрөөндөө караокены стандартад тохируулсан мөн хамгийн сүүлийн үеийн дуунуудтай караоке та бүхэндээ санал болгож байна.
Спорт
Та бүхэнд зориулан Снукер биллярд (1 цаг), Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Хөл бөмбөг, Олс таталт гэх мэт олон спортоор хичээллэх боломжтой заал, талбайг санал болгож байна.
Хурлын танхим
Эрхэм бизнес эрхлэгч та бүхэнд зориулан манай зочид буудал нь хурал, семинар зохион байгуулах боломжтой хурлын танхимыг санал болгож байна.
Байгалийн аялал
Ой мод, цэвэр агаарт явган аялал хийх боломжтой мөн ходоодын рашаантай аялж зугаалахад таатай орчинтой газар юм.
Бусад
Өвлийн улиралд чаргаар гулгаж, зуны улиралд дугуйгаар цэвэр агаарт хөгжилдөх боломжтойгоос гадна машины зогсоол, граж, галын наадам, салют, од харах, морь унах, сур харвах
Говь Делюкс
Бидний түүх
Түүхийг сөхвөл 1988 онд тус байгалийн цогцолбор хэсэгт"Анастасия Ивановна Цэдэнбал-Филатова" хатагтай шав тавьж"Говь ХК"-н ажилчид амрагчдад үйлчлэхээр анх байгуулагдсан хэмээн архивт үлджээ.
Манайх иж бүрэн тоноглогдсон хурлын заал, 100 хүн хүлээх авах хүчин чадалтай байшин, байр, гэр, ресторан, бильярд, караоке, теннис, 3x3 стандарт сагсны талбайтай, элсний волейбол, ууланд алхах зэрэг чөлөөт цагаа өнгөрөөх цогц орчинтой.
Бидний итгэлтэйтүншүүд



Олон жилийн туршид бидэнтэй хамтран ажиллаж буй итгэлтэй түншүүд
Он цагийн дараалал
Манай амралтын газрын хөгжлийн түүх, чухал үе шатууд
Байгуулагдав
Шинэ менежментийн багтай болов
Вэбсайттай боллоо
Танилцуулга бичлэг
Манай амралтын газрын үзэсгэлэнт байгаль, тав тухтай орчныг дараах бичлэгээр танилцана уу
Байгалийн дунд амралт
Уулын цэнгэг агаар, ходоодын рашаан, ойн сайхан орчинд та бүхэнд амралт, зугаалгын бүхий л нөхцөлийг бүрдүүлсэн манай амралтын газарт үйлчлүүлнэ үү